Эрүүл аж төрөх, зонхилон тохиолдох халдварт болон халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор иргэдэд “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэрт хамрагдах ач холбогдол”, “Давсны хэрэглээг бууруулах аргууд” тухай сургалт зохион байгууллаа.
Тус сургалтын Эрүүл мэндийг дэмжих төв, Хоол эмчилгээний алба хамтран зохион байгуулж 80 гаруй иргэн оролцож, сонирхсон асуултаа асууж харилцан ярилцлаа.
Сургалтын үеэр гарын авлага, сургалтын материал тараав.