2024.07.09 16:50:51
  Д.Батдолгор

"Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох" чадавхи олгох 2 өдрийн сургалт зохион байгуулагдлаа.

АШУ-ны магистер, Клиникийн профессор, Зөвлөх эмч, ЭХЭМҮТ, Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч, хүүхдийн зүрхний эмч Э.Наранцацрал, Өвөрхангай БОЭТ-ийн хүүхдийн зөвлөх эмч, хүүхдийн зүрхний эмч Д.Тогтохдулам, Өвөрхангай ЭМГ-ын Хүүхдийн тусламж хариуцсан мэргэжилтэн Б.Ариунзаяат нар 2024.07.07-08-ны өдрүүдэд 

-Хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах төсөл, эмнэлзүйн заавруудын төсөл

-А бүлгийн стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчний эмнэлзүй, оношлогоо эмчилгээ 

-Хоолой залгиурын үрэвсэлт өвчнүүдийн ялган оношлогоо 

-А бүлгийн бетта цус задлагч стрептококкийн түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх зааварчилгаа, хяналтын алгоритмын танилцуулга 

-Хэрэхийн цочмог халууралт өвчин 

-Хэрэхийн цочмог халууралтын кардитын оношлогоо, эмчилгээ  

-Хэрэхийн цочмог халууралт өвчний үеийн хорей, артрит, зүрхний цахилгаан бичлэгийн онцлог 

-Хэрэх цочмог халууралтын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт Бензатин пенициллин G эмчилгээ 

-хэрэхийн гаралтай зүрхний өвчний эмнэлзүй, оношлогоо 

-Хэрэхийн гаралтай зүрхний өвчний эмчилгээний менежмент, хоёрдогч урьдчилан сэргийлэлт 

-ХЦХ, ХГЗӨ-ний хяналт сэдвүүдээр лекц орж өрх сумдын эмч нар болон БОЭТ-ийн хүүхэд, ЧХХ-н эмч нар сургалтанд хамрагдлаа. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  76186
энэ жил  42701
энэ сар  4574
энэ долоо хоног  449
Өнөөдөр  110