ЭХЭМҮТ-с хэрэгжиж буй "Монголын орчин үеийн нүд судлалын шилдэг загвар" Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ-Дутуу нярайн ретинопати" төсөлд сонгогдсон ба төслийн хүрээнд нүдний эмчийн 14 хоногийн 2 удаагийн, нярайн эмчийн 14 хоногийн 1 удаагийн сургалтыг 2020 онд хуваарийн дагуу зохион байгуулсан. Дараагийн шатны ажлын байрны дадлагажуулах сургалтыг 6 сарын 11, 12-ны өдрүүдэд нярай, нүд, хүүхдийн эмч нар болон сум, өрхийн эмч нарт Клиникийн профессор, АШУ-ны магистер, тэргүүлэх зэргийн эмч М.Шамсия эмч сургалт орж, Arclight MK4 аппаратыг тарааж, хэрэглээнд нэвтрүүллээ.