2023.03.24 16:19:54
  Д.Баярсайхан

ТОЛГОЙ ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙГДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Монгол Улсын Хүний гавьяат эмч, Толгой хүзүүний мэс заслын зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, хавдар судлалын клиникийн профессор Г.Пүрэвдорж БОЭТ-ийн зөвлөх эмчээр ажиллахаар гэрээ байгууллаа.

Тус төвд 2022 оны 10 дугаар сараас толгой хүзүүний үзлэгийн амбулаторийн кабинет нээгдэж үзлэг, оношилгоо, хяналт хийгдэж байгаа бөгөөд цаашид мэс заслын эмчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. 

Зөвлөх эмчтэй болсноор Хүний гавьяат эмч Г.Пүрэвдоржийн шавь БОЭТ-ийн их эмч Д.Батболд толгой хүзүүний байрлалтай хавдрын мэс заслыг хамтран хийж, цаашид өөрийн эмнэлэгтээ нутагшуулан хийх боломж бүрдэж байна. 

Орон нутагтаа цаг алдалгүйгээр нарийн мэргэшлийн мэс заслын тусламж үйлчилгээг авч, иргэд үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг багасгах өндөр ач холбогдолтой юм.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  105311
энэ жил  71826
энэ сар  557
энэ долоо хоног  138
Өнөөдөр  138