2024.06.03 09:43:34
  М.Гэрэлсүрэн

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд АШУҮИС-ийн “Нярайн скринингийн салбар төв” нээгдлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, АШУҮИС-ийн Гадаад харилцаа, хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий зохицуулагч Н.Хүрэлбаатар, АШУҮИС-ийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Д.Цэрэндагва, Өвөрхангай аймгийн засаг дарга И.Доржсүрэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Г.Дашжанцан нар оролцлоо. 

Нярайг төрсний дараа 24-72 цагийн дотор өсгийнөөс нь бага хэмжээний цусны дээж авч шинжлэх үйл явцыг нярайн скрининг шинжилгээ гэдэг. Энэ шинжилгээг хийснээр төрөлхийн хөгжлийн гажиг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг цаг алдалгүй илрүүлэн эмчилж, гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой юм.

2024.05.11


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  78971
энэ жил  45486
энэ сар  7359
энэ долоо хоног  1925
Өнөөдөр  215