Авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах зорилгоор иргэдийн дунд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “БИ АВЛИГА ӨГӨХГҮЙ, БИ АВЛИГА АВАХГҮЙ” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт 35 иргэн оролцож, БОЭТ-ийн хуулийн зөвлөх Д.Анхбаяр чиглүүлэн “Би авлига өгөхгүй, би авлига авахгүй” сэдвээр сургалт зохион байгуулж нөлөөллийн видео контент танилцуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой үүсэж буй тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, цаашид хэрхэн залруулах талаар хэлэлцлээ.
Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос БОЭТ-ийн эмч, ажиллагсдын авлигын байдалд сэтгэл ханамжийн судалгаа авахад судалгааны ерөнхий дүнгээр 91.4% авлига, хээл хахуулийн асуудал тулгараагүй гэсэн үнэлгээ өгсөн байна.