Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс Ленус Мед ХХК-тэй хамтран зохион байгуулсан “Эрдмийн чуулган-2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12 сарын 12 -ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганыг нээж ӨВ-БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан үг хэлэв. Зочин шүүгчдээр: - Монгол улсын хүний гавъяат эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор, Толгой хүзүүний хавдрын зөвлөх эмч Г.Пүрэвдорж - АШУҮИС-ийн Сувилахуйн ухааны магистр, Сувилахуйн тэнхимийн Тэргүүлэх зэргийн багш Н.Цэцгээ - АШУҮИС-ийн Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн мэс заслын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Р. Оргилмаа нар шүүгчээр ажиллаа. “Эрдмийн чуулган-2024”-д Нотолгоонд суурилсан эмнэлзүйн судалгаа чиглэлээр 11 илтгэл, Нийгмийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр 5 илтгэл, Тохиолдол судалгааны төрөлд 3 илтгэл хэлэлцэгдсэнээс НОТОЛГООНД СУУРИЛСАН ЭМНЭЛЗҮЙН төрөлд: ТЭРГҮҮН БАЙР-Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Э.Сайнжаргал, Б.Тогтохбаяр, П.Цэрэннадмид, Х.Мөнгөнтуяа, Б.Авидмаа, Ариунтунгалаг нарын “Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сүүлийн 3 жилийн үжил оноштой эмчлүүлэгчдийн гарааны антибиотик сонголтыг бүс нутгийн антибиограммтай харьцуулсан судалсан нь” ДЭД БАЙР-Өвөрхангай бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэдрэлийн тасгийн их эмч Т.Буд-Удвал, Б.Амбасэлмаа, Д.Энхбаатар нарын “Танин мэдэхүйн бууралтыг тархины харвалтын байршилтай харьцуулан судалсан нь” ГУТГААР БАЙР- Б.Сарангэрэл, Н.Тогтуур нарын хамтарсан “Брадены үнэлгээгээр эрчимт эмчилгээний тасгийн хэвтэн эмчлүүлэгчдийн эрсдэлийг үнэлэн, авсан арга хэмжээг тодорхойлж холголтын тохиолдлыг илрүүлэн судалсан нь” судалгаа тус тус шагналт байрыг эзэллээ. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛД: Өвөрхангай ЭМГ-ийн мэргэжилтэн НЭМБУ магиртрант Б.Оюунчимэг нарын “Чихрийн шижин хэвшинж II-той хүмүүс танин мэдэхүй-зан үйлийн интервенцийг хэрэглэх нь” сэдэвт судалгаа Өвархангай ЭМГ-ын статистик, мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтэн “Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн өнөөгийн байдал” сэдэвт судалгаа Өвөрхангай ЭМГ-ийн мэргэжилтэн Ц.Рэгзэдмаа“Шүд цоорох өвчинд амний хөндийн эрүүл ахуйн дадал хэвшил нөлөөлөх нь” сэдэвт судалгаа тус тус шагналт байрыг эзэллээ. ТОХИОЛДОЛ СУДАЛГААНЫ төрөлд : ТЭРГҮҮН БАЙР- Өвөрхангай бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ЧХХНЭНМЗ-ын тасгийн Толгой хүзүүний мэс заслын эмч Д.Батболд “Доод уруулын хортой хавдрыг эмчилсэн тохиолдол” судалгаа ДЭД БАЙР- Өвөрхангай бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Гэмтлийн тасгийн их эмч Б.Гангамөрөн, Д.Баянмөнх, Н.Бат-Ундрал, Н.Дарьсүрэн, Б.Бямбажаргал нарын “Зүүн гарын шуу ясны дунд 1/3 хэсгээр хагас тасарсан мөчийг залгаж нөхөн сэргээх мэс засал хийн үйл ажиллагааг сэргээсэн тохиолдол” судалгаа ГУТГААР БАЙР- Өвөрхангай БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн их эмч Б.Амбасэлмаа, Б.Энхзориг, Р.Болдбат, Д.Мөнхнасан, Д.Батдолгор “Шинэ технологи: Хоёрдугаар шатлалын эмнэлэгт анх удаа тархины артери венийн цүлхэнтэй цоргыг судсан дотроос цавуугаар бөглөх үечилсэн мэс засал хийсэн үр дүнгээс” сэдэвт судалгаа тус тус шагналт байрыг эзэллээ. Эрдмийн чуулган-2024 эрдэм шинжилгээний бага хуралд идэвх, санаачилгатай оролцсон бүх судлаач эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ болон Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс зорин ирж оролцсон Мэс заслын сувилагч Э.Бадамханд, Мэдрэлийн сувилагч Б.Золзаяа, Б.Дуламсүрэн нартаа талархал илэрхийлье. Эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлс, нөр их хөдөлмөр, судалгааны ажилд тань амжилтын дээдийг хүсье