Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн туслалцааны агентлагийн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсад хэрэгжүүлж буй техникийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг, Хар хорин сумын Ковид-19 цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа яаралтай тусламж, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэг судлалын эмч, сувилагч нарыг хамруулан Өвөрхангай аймгийн БОЭТөвд 10 дугаар сарын 28-аас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.