2025.04.17 11:32:10
  Д.Батдолгор

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгаас "Гэмт хэргээс урьдчилан сэргийлье" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг цагдаагийн дэд хурандаа Х. Батпүрэв, дэд ахлагч Б. Эрдэнэцогт нар удирдан явуулж, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад хүргэлээ.

Сургалтад нийт 172 хүн хамрагдсан бөгөөд үүнд эмч 61, сувилагч 76, аж ахуй болон үйлчилгээний албаны 35 ажилтан тус тус оролцсон байна.

Тус арга хэмжээ нь эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдал, олон нийтийн дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой байлаа.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2026 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  367827
энэ жил  89542
энэ сар  1034
энэ долоо хоног  2301
Өнөөдөр  79