2025.06.09 12:42:01
  Ч.Ренчиндаваа

Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн нийт ажилчдад зориулсан хувь хүний хөгжлийн иж бүрэн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

              2025 оны 5-р сарын 8-9-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв (БОЭТ)-ийн нийт ажилчдад зориулсан хувь хүний хөгжлийн сургалт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү 2 өдрийн сургалтыг Удирдлагын академийн багш, удирдахуйн ухааны доктор, дэд профессор Р. Бадралмаа удирдан явуулсан бөгөөд давхардсан тоогоор нийт 427 эмч, ажилчид хамрагдсан байна.

Сургалтын үндсэн сэдвүүд:

Сургалт нь байгууллагын соёл, багаар ажиллах чадвар, манлайллын хөгжлийг дэмжих зорилготойгоор дараах дөрвөн гол сэдвээр явагдсан юм:

  • Байгууллагын соёл ба менежмент
  • Харилцаа, хандлагын эерэг төлөвшил
  • Багийн менежмент, хамтын ажиллагаа
  • Сэтгэлгээний хэв маяг ба манлайлал
     

Сургалтын ач холбогдол

             Сургалтад хамрагдсан нийт 427 ажилчид судалгаанд суурилсан онол, бодит жишээ, интерактив дасгал ажил, өөрийгөө нээх сорилууд зэрэг олон төрлийн арга зүйд суурилсан мэдлэг мэдээллийг авсан бөгөөд байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулахад бодит хувь нэмэр болсон ач холбогдолтой сургалт боллоо.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  195286
энэ жил  76835
энэ сар  10920
энэ долоо хоног  1048
Өнөөдөр  4