2025.11.03 09:41:15
  Б.Ариунзаяа

Өвөрхангай аймгийн БОЭТ-д онол дадлага хосолсон бүсийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын эх баригчдын нийгэмлэг нь Япон улсын эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны “Эмнэлгийн технологифг Олон улсад түгээхийг дэмжих төсөл”-ийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү таслийн хүрээнд Токиогийн эх баригчдын танхим, Токиогийн эрүүл мэндийн их сургууль, Японы сувилахуйн үндэсний их сургууль, аймгийн эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран эх баригчдын эзэмшвэл зохих цогц ур чадварыг эзэмшүүлэх зорилготой тус сургалтыг манай аймагт зохион байгууллаа. 
Сургалтад Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь- алтай, Ховд, Өмнөговь аймгийн нийт 45 эх баригчид Эх баригчдын төрөлтийн үеийн тусламж үйлчилгээний ур чадварыг сайжруулах, төрөх замын урагдал, халдвараас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  246283
энэ жил  127832
энэ сар  8053
энэ долоо хоног  1166
Өнөөдөр  287