Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр, Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих зорилгоор сургалтыг зохион байгуулсан. Сургалтад аймгийн, сум өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 50 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд ахмад настны бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээг цогцоор үнэлж, урьдчилан сэргийлэх болон сэргээн засах тусламжийн чанарыг сайжруулах мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.