Жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийн хүрээнд 2021 оны 11 сарын 12-ны 15 цагт Сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт “Уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх эрт илрүүлэг” цахим сургалт зохион байгуулагдана.