2026.02.11 17:42:29
  Б.Ариунзаяа

Залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, төрөл хэлбэр тэдгээрээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалт боллоо.

БОЭТ-ийн Захиргааны хэсгийн нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэд Залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, төрөл хэлбэр тэдгээрээс урьдчилан сэргийлэх сургалт хийсэн. 

Монгол улсын хэмжээнд нийт 47480 гэм хэрэг үйлдэгдсэнээс 16906 буюу нийт гэм хэргийн 35,6 % -ийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Үүнээс 82,7% буюу 13994 нийслэлд, 17,3% буюу 2,912 орон нутагт үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага 2025 онд улсын хэмжээнд 47,8% залилах төрлийн хэргийг илрүүлэлт хийсэн. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийг үйлдийн аргаар нь авч үзвэл: 72,3% ЦАХИМ ОРЧИНД / Бусдын цахим хаяг ашиглаж мөнгө авч залилах 851, Даалгавар билүүлэх телеграм 1003, Хандив 1125, Мөрийтэй тоглоом, сугалаа 485, Мөнгө өсгөх 338, Бусдын өмнөөс зээл авсан 228  

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж: 

-Мөнгө шилжүүлэхээс өмнө 102 аппликейшнийг ашиглан дансны дугаарыг шалгаж хэвших

-Яаравчилсан шийдвэр гаргахгүй байх

-Цахим ашиглан бараа захиалсан тохиолдолд бараа хүлээн авсны дараа мөнгөө шилжүүлэх

-Онлайн сугалаа, тааварт тоглоом, мөрийтэй тоглом тоглохгүй байх 

-Телеграммаар мөнгө өсгөх нь худал тул итгэхгүй байх

-Хуурамч гүйлгээний хуулганаас болгоомжлох, гүйлгээг нягтлах

 

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  300918
энэ жил  22633
энэ сар  5019
энэ долоо хоног  2074
Өнөөдөр  171