Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг сайжруулах, мэргэжлийн ёс зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор С. Наранчимэг багш “ Мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 50 эмч хамрагдаж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, багаар ажиллах чадвар болон үйлчлүүлэгчид чиглэсэн үйлчилгээний талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэв.