БОЭТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Сэтгэл зүйн дэмжлэг” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг БОЭТ-ийн сэтгэл зүйч Б. Чимэддолгор удирдан явуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын байрны стрессийг бууруулах, сэтгэл зүйн дархлааг дэмжих, эерэг хандлага, харилцааг төлөвшүүлэх чиглэлээр мэдлэг мэдээлэл өглөө.
Тус сургалтад БОЭТ-ийн 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд оролцогчид өдөр тутмын ажлын ачаалал, стрессийг зөв зохицуулах арга зүйн талаар харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.