2026.05.19 12:14:11
  Б.Ариунзаяа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/ ба ажлын байрны зааварчилгаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

БОЭТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/ ба ажлын байрны зааварчилгаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтыг ХАБ, Эрсдэлийн менежер Б. Эрдэнэзул удирдан явуулж, ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл өглөө.

Тус сургалтад БОЭТ-ийн 60 гаруй эмч хамрагдсан бөгөөд оролцогчид ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлэх, осол эрсдэлээс сэргийлэх талаар мэдлэгээ бататгасан үр дүнтэй сургалт боллоо.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  349166
энэ жил  70881
энэ сар  8420
энэ долоо хоног  942
Өнөөдөр  317