2026.05.19 11:44:56
  Б.Ариунзаяа

“Байгууллагын галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Гамшиг, аюулт үзэгдэл, эмзэг байдал, чадавхын ялгаа” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Эрүүл мэндийн салбарын байгууллагууд болох ЭМГ, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүдэд зориулан “Байгууллагын галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Гамшиг, аюулт үзэгдэл, эмзэг байдал, чадавхын ялгаа” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч Б. Буджав удирдан явуулж, гамшгийн үеийн бэлэн байдал, эрсдэлийн менежмент, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг хүргэлээ.

Тус сургалтад эрүүл мэндийн салбарын 70 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдсан байна.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  348596
энэ жил  70311
энэ сар  7850
энэ долоо хоног  372
Өнөөдөр  154