УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГЭЭР ХҮНИЙ ПАПИЛОМА ВИРУС ИЛРҮҮЛНЭ.
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хавдар судлалын үндэсний төв-өөс хамтран зохион байгуулсан “Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хүний папиллома вирус илрүүлэх, шинжилгээ авах арга техник, тээвэрлэлт, цахим программ хангамж” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг ХСҮТ-ийн Хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа, эмч Э.Бямбахорол, эмч Г.Баярхишиг нар удирдан явуулж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хавдрын дүн бүртгэгч болон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эх баригч нар хамрагдлаа.
Энэхүү сургалтын хүрээнд 30 болон 40 настай эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулахдаа хүний папиллома вирус (ХПВ)-ийн шинжилгээнд хамруулах арга зүйг танилцуулж, практикт хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.