2026.04.10 12:13:29
  Б.Ариунзаяа

Улаан бурхан болон ахмад настны цогц үнэлгээ, асаргааны хяналтыг эрчимжүүлэх сургалт боллоо.

Улаанбурхан өвчний эрт илрүүлэлт, тандалт, хариу арга хэмжээг сайжруулахын зэрэгцээ ахмад настны цогц үнэлгээ, байнгын асаргааны хэрэгцээ, хяналтын аргачлал тодорхойгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. 

Сургалтад БОЭТ-ийн Эмнэлэг хяналтын комиссын бүрэлдэхүүн, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар хамрагдсан. 

Сургалтын сэдэв: 

-Байнгын асаргаа тодорхойлолт журамд орсон өөрчлөлт, үнэлгээ хийх арга зүй ХХҮГ-Б. Цолмонгэрэл, ЭМГ

-Эмнэлэг хяналтын комиссын ажиллах байдал   БОЭТ-ийн Мэдрэлийн их эмч Д. Энхбаатар

-Нүдний өвчний орчин үеийн оношилгоо, эмчилгээний стандартууд болон ХЧА-ын хувь, хугацааг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийн талаарх нарийвчилсан мэдлэг олгох  БОЭТ-ийн Нүдний эмч Б. Чанцалдулам

-Дотрын өвчний орчин үеийн оношилгоо, эмчилгээний стандартууд болон ХЧА-ын хувь, хугацааг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийн талаарх нарийвчилсан мэдлэг олгох БОЭТ-ийн Дотрын их эмч Б. Баяртогтох

-Ахмад настны цогц үнэлгээ, эмнэлгийн хяналтын комиссын үйл ажиллагаа НЭМХ-ийн мэргэуилтэн Ц. Рэгзэдмаа

-Улаанбурхан өвчний Эмнэлзүй, ялган оношилгоо, эмчилгээ БОЭТ-ийн их эмч Б. Цэцэгмаа

-Улаанбурхан өвчний өнөөгийн байдал голомтын хариу арга хэмжээ НЭМХ-ийн мэргэжилтэн Б. Долгормаа

-Оношилгоо, сорьц цуглуулах, тээвэрлэх арга зүй Вирус судлалын лаборант Д. Дуламсүрэн

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  330632
энэ жил  52347
энэ сар  3353
энэ долоо хоног  1569
Өнөөдөр  242