2026.07.29 10:47:02
  Б.Ариунзаяа

Германы Ахмад мэргэжилтний албатай (SES) хамтын ажиллагааны хүрээнд Герман улсын ахмад эмч нар БОЭТ- зөвлөн туслан ажиллаа.

Өвөрхангай аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Германы Ахмад мэргэжилтний холбоо (SES) -тэй хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 18 -аас 06 дугаар сарын 12- ны өдөр хүртэл нийт 21 хоногийн хугацаанд Германы ахмад мэргэжилтнүүд хүрэлцэн ирж ажиллаа. 
Dr.med. Klaus Hubert мэдрэлийн эмч БОЭТ -ийн Дотор-арьсны клиник, Эрчимт эмчилгээний тасаг, Шуурхай удирдлага яаралтай тусламжийн нэгжийн эмч нарт EKG Зүрхний бичлэг хэрхэн унших вэ? сэдвээр 06 өдрийн сургалт өгч, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаа. Мөн мэдрэлийн эмч Dr. med. Hildegund Schmiedel - Peters СТ( компьютер томограф ) хэрхэн унших вэ? Сэдвээр мэдрэлийн тасаг, эрчимт эмчилгээ, дүрс оношилгооны тасаг, яаралтай тусламжийн тасгийн эмч нарт 02 өдрийн сургалтыг зохион байгуулсан. Энэхүү хамтын ажиллагаа нь манай байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2026 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  380921
энэ жил  102636
энэ сар  14128
энэ долоо хоног  1400
Өнөөдөр  163