2026.06.17 12:48:47
  Б.Ариунзаяа

ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны шаардлага модуль сургалт зохион байгуулагдлаа.

Тус сургалтыг Д. Байгальмаа багш удирдан явуулсан. Сургалтад мэс заслын мэргэжлийн баг, параклиникийн мэргэжлийн баг, эх барихын мэргэжлийн баг, хүүхдийн мэргэжлийн баг, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн мэргэжлийн баг, дотрын мэргэжлийн баг, яаралтай тусламж шуурхай удирдлагын мэргэжлийн багийн эмч нар, сувилахуйн алба болон нийтлэг үйлчилгээний албаны ажилтнууд хамрагдсан байна. 
Тус сургалтын хүрээнд чанарын менежментийн тогтолцооны үндсэн ойлголт, ISO 9001:2015 стандартын шаардлага, байгууллагын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх арга зүй, тасралтгүй сайжруулалтын талаар мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэгийг дээшлүүллээ. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2026 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  360404
энэ жил  82119
энэ сар  6760
энэ долоо хоног  1256
Өнөөдөр  22