Аймгийн Прокурорын газартай хамтран эмч нарт “Гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” талаар сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар Эрүүл мэндийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийж, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцууллаа.
Сургалтын үр дүнд ажлын хариуцлага, эрх зүйн мэдлэгээ сайжруулах, ёс зүй, харилцаа, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч, 50 эмч хамрагдсан.