2023.08.28 12:40:40
  Б.Одончимэг

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Бүртгэх хугацаа:

2023 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 11-ний 11 цаг 00 минут хүртэл үргэлжилнэ.  

Бүртгүүлэх заавар:

  • Бүртгэл нь Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим программаар явагдана /Тусламж хэсгээс заавартай танилцаарай/.
  • Миний мэдээлэл хэсгийн Ерөнхий мэдээлэл, Мэргэжил хэсгийг бөглөнө /бүртгэлд Yahoo и-мэйл хаяг ашиглахгүйг анхаарна уу/.
  • Та https://hr.hdc.gov.mn системийн Зарлал – Шалгалтын зар – Үндсэн мэргэшлийн элсэлт сонголтыг дарахад элсэлт авах мэргэшлийн чиглэлүүд гарч ирнэ.
  • Жагсаалтаас өөрийн сонгосон мэргэшил, төлбөрийн хэлбэрээ зөв сонгон хүсэлт илгээх товчийг дарна /Аймаг, Нийслэлийн ЭМГ-аас томилолт авсан тохиолдолд төрийн сангаар элсэх боломжтой/.
  • Чиглэлээ сонгон програмаас цахимаар төлбөр төлснөөр хүсэлт баталгаажин ШАЛГАЛТ ӨГӨХ горимд шилжиж таны хүсэлт бүртгэгдэнэ. /төлбөр төлөөгүй бол хүсэлт илгээгдэхгүй/.
  • Баталгаажсан чиглэлийг СОЛИХ БОЛОМЖГҮЙ тул сонголтоо зөв хийнэ үү.

Шалгалтын тов: Амжилттай бүртгүүлж, Шалгалт өгөх горимтой болсон эмчийн шалгалт өгөх өдөр, цаг, танхимийн хуваарийг шалгалт эхлэхээс 2 хоногийн өмнө http://hdc.gov.mn/ цахим хуудаст байршуулна.

Анхааруулах нь:

  • Улсын төсвийн санхүүжилтээр суралцсан тохиолдолд тухайн захиалгат эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил ажиллах гэрээ хийдэг. Хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд суралцсан хугацааны цалин, сургалтын төлбөрийг эргүүлэн төлөх, Эрүүл мэндийн тухай хуулийн 25.20.6-д заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болохыг анхаарах;
  • Хувь зардал сонгосон тохиолдолд улсын зардлаар суралцах боломжгүй, улсын зардал сонгосон тохиолдолд хувь зардлаар суралцах боломжгүй;
  • Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх;
  • ЭМХТ болон АШУҮИС-ийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт нэг өдөр, ижил цагт зэрэг эхлэх тул та бүртгүүлэх байгууллагаа зөв сонгох /бүртгэлд тулгалт хийнэ/.
  • Үндсэн мэргэшлийн зөвхөн 1 чиглэлд бүртгүүлэх;
  • Хэрвээ та өөрийн мэдээллээ дутуу эсвэл худал оруулсан тохиолдолд  бүртгэл баталгаажихгүй тул хүсэлтээ илгээхийн өмнө мэдээллээ бүрэн оруулсан эсэхийг нягтлана уу.

Дараах утас, цахим хаягнаас холбогдох мэдээллийг тодруулна уу.

  • 11-461529 /Элсэлтийн шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар/
  • 98142485 /Сургалтын чиглэл, бусад асуудлаар/
  • credit@hdc.gov.mn /мэдээлэл шинэчлэх, нууц үг сэргээхэд и-мэйлд хариу ирэхгүй тохиолдолд программын Тусламж – Гарын авлагаас харна уу/

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Эх сурвалж ЭМХТөв


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  102236
энэ жил  68751
энэ сар  8091
энэ долоо хоног  1033
Өнөөдөр  194