2022 Оноос Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо Эмчилгээний төв нь Төгсөлтийн дараах Ерөнхий мэргэшлийн сургалт явуулах эрхтэй байгууллага болсон. 2023-2024 онд ерөнхий мэргэшлийн 6 резидент эмч суралцаж, 2024 оны 09.02-ны өдөр тус эмнэлгийн хурлын зааланд Ерөнхий мэргэшлийн эмч нарын төгсөлтийн гардан шалгалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр Өвөрхангай Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Г.Дашжанцан нээлтийн үг хэлж, төгсөгч эмч нар үндсэн 4 өртөөний (Дотор судлал, Хүүхэд судлал, Яаралтай тусламж, Эх барих, эмэгтэйчүүд) сургагч багш нарт гардан үйлдлийн шалгалт өгч дууслаа.
Шалгалтын комиссоор:
Комиссын дарга: Г.Дашжанцан (Өвархангай бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал)
Комиссын нарийн бичиг: Д.Батдолгор (Сургалтын албаны менежер)
Комиссын гишүүд: Д. Энх-Амгалан (Зүрхний судасны их эмч, Дотор-Арьсны клиникийн зөвлөх эмч, Ахлах зэрэгтэй)
Д. Болормаа (Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Ахлах зэрэгтэй)
Д.Тогтохдулам (Хүүхдийн их эмч, Хүүхдийн тасгийн зөвлөх эмч )
Д.Мөнхнасан (Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн их эмч, Ахлах зэрэгтэй)