АШУҮИС, БОЭТ, Политехникийн коллежтой хамтран орон нутагт анх удаа сувилахуйн мэргэжилтнийг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 2025 оны 01-р сард 47 сувилагч төгсөж, ажлын байраар 100 хувь хангагдахаар бэлтгэгдэж байна.
Дэлхий нийтэд эрэлттэй байгаа сувилахуйн мэргэжилтнийг орон нутагтаа бэлтгэхэд үнэтэй дэмжлэг үзүүлж ажилласан АШУҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн багш В.Даваахүү болон бусад багш, удирдлагууддаа талархал илэрхийлье.
Цаашид орон нутагт эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэх сургалтын ажиллагааг өргөжүүлэх, үргэлжлүүлэх талаар санал солилцож зөвшилцлөө.