АШУ-ны магистер, Клиникийн профессор, Зөвлөх эмч, ЭХЭМҮТ, Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч, хүүхдийн зүрхний эмч Э.Наранцацрал, Өвөрхангай БОЭТ-ийн хүүхдийн зөвлөх эмч, хүүхдийн зүрхний эмч Д.Тогтохдулам, Өвөрхангай ЭМГ-ын Хүүхдийн тусламж хариуцсан мэргэжилтэн Б.Ариунзаяат нар 2024.07.07-08-ны өдрүүдэд
-Хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах төсөл, эмнэлзүйн заавруудын төсөл
-А бүлгийн стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчний эмнэлзүй, оношлогоо эмчилгээ
-Хоолой залгиурын үрэвсэлт өвчнүүдийн ялган оношлогоо
-А бүлгийн бетта цус задлагч стрептококкийн түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх зааварчилгаа, хяналтын алгоритмын танилцуулга
-Хэрэхийн цочмог халууралт өвчин
-Хэрэхийн цочмог халууралтын кардитын оношлогоо, эмчилгээ
-Хэрэхийн цочмог халууралт өвчний үеийн хорей, артрит, зүрхний цахилгаан бичлэгийн онцлог
-Хэрэх цочмог халууралтын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт Бензатин пенициллин G эмчилгээ
-хэрэхийн гаралтай зүрхний өвчний эмнэлзүй, оношлогоо
-Хэрэхийн гаралтай зүрхний өвчний эмчилгээний менежмент, хоёрдогч урьдчилан сэргийлэлт
-ХЦХ, ХГЗӨ-ний хяналт сэдвүүдээр лекц орж өрх сумдын эмч нар болон БОЭТ-ийн хүүхэд, ЧХХ-н эмч нар сургалтанд хамрагдлаа.