Тус сургалтаар “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобүаки, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Г.Дашжанцан, ЭМХТ болон Өвөрхангай аймгийн БОЭТ, Архангай, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, сургалтын албаны дарга, арга зүйч, эмнэлзүйн сургагч багш нарын төлөөлөл бүхий нийт 20 хүнний бүрэлдэхүүнтэй уулзалт боллоо. Тус уулзалтаар сургалтын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, ойролцоох аймгийн Нэгдсэн эмнэлгийн төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага болгоход бэлтгэл хангуулах зорилгоор сургалтын албаны бүтэц, сурргалтын явц, сургалтын төлөвлөгөө, тойролтын хуваарь хэрхэн боловсруулах талаар, орны дэргэд хэрхэн сургалтаа явуулдаг, сургалтын хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа, суралцагч эмчийн портфолио хөтлөлт, түүний ач холбогдлын талаар шинээр сургалт эрхлэх байгууллага болохоор бэлдэж байгаа аймгийн удирдлагуудад сургалтын үйл ажиллагааг танилцуулж, туршлага хуваалцан, эмнэлзүйн сургагч багш нарын зааж чиглүүлэх арга зүйг сайжруулж чадахижуулах зорилготойгоор зохион байгуулагдаж дууслаа.