1. Үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, хүлээлт, сэтгэл ханамжийн шаардлагыг биелүүлэхийн тулд үйл ажиллагаагаа чиглүүлэн дотоод аудит, дотоод хяналт ил тод үнэлгээ дүгнэлттэй ЧМТ-г байнга сайжруулж ажиллана.
2. Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын шаардлагыг ханган баталгаажсан, магадлан итгэмжлэгдсэн байгууллага байна.
3. Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагыг тогтмол судлан, тэдний тав тух, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн, харьцуулсан үнэлгээ, дүгнэлт, шинжилгээнд үндэслэн сайжруулалт хийж ажиллана.
4. Эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлж, ажлын байранд үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлон, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг мөрдөн ажиллана.
5. Эмчилгээний баримтжуулсан тогтолцоог хэрэгжүүлж үйл явц, процессын схемүүдийг боловсруулан өдөр тутамын хяналт сайжруулттай ажиллана.