Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Аж ахуйн албаны ажилчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр давтан зааварчилгаа, сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Хүний нөөцийн менежер Б.Одончимэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээ, түүнтэй холбоотой зөрчил болон холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, ажилтнуудын эрх, үүрэг, хариуцлагыг таниуллаа.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэл хариуцсан ажилтан Б.Эрдэнэзул ажлын байрны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр давтан зааварчилгаа, зөвлөгөө өгч ажиллалаа.
Тус сургалт, арга хэмжээнд Аж ахуйн албаны ажилчдын 80 хувь хамрагдаж, ажилтнуудын эрх зүйн мэдлэг, аюулгүй ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.
Аюулгүй ажлын байр – хариуцлагатай ажилтан – чанартай тусламж үйлчилгээ.