Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Хүний гавьяат эмч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ. Эмчийн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн төлөө өдөр, шөнийн аль ч цагт бэлэн байж, алс холын сум, баг, айлын гэрт хүртэл дуудлагаар ажиллан, олон мянган эхийн амар мэндийг сахин хамгаалж ирсэн хөдөлмөр, зүтгэл нь ийнхүү төрдөө үнэлэгдлээ. Хүний амь, эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд олон жил үнэнчээр зүтгэсэн эрхэм эмч Ж.Баярсайхандаа Монгол Улсын Хүний гавьяат эмч цол хүртсэнд нь БОЭТ-ийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!