Ахлах сувилагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, манлайлал, удирдан зохион байгуулах чадавхыг бэхжүүлэх зорилготой бүсийн сургалт болж байна. Тус сургалтад Өвөрхангай,Баянхонгор, Архангай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын 120 гаруй ахлах сувилагч хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, ажлын туршлагаа харилцан солилцох боломж бүрдэж байна. Сургалт нь сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, ахлах сувилагч нарын манлайллыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.