НҮБ- ийн Хүүхдийн сангаас Өвөрхангай аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зөөврийн хүүхдийн зүрхний хэт авиан оношилгооны SAMSUNG HM70 EVO төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Тус төхөөрөмж нь яаралтай болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд ашиглагдах бөгөөд орон нутгийн иргэдэд түргэн шуурхай, чанартай оношилгоо хийх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Төхөөрөмжийг Мед Импекс Интернэшл ХХК бараа материалын хамт хүлээлцэн өгөв. Эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй НҮБ-ийн Хүүхдийн санд Өвөрхангай аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.