2026.03.05 16:18:55
  Б.Одончимэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2026.03.03-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын албан хаагчидтай уулзалт хийлээ. 

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд  салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрүүлийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллаж буй Хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч эмч О.Отгонболд,  Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Үржинбадам, Г.Ичинноров нарыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар,  Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч О.Бямбадолгор, Яаралтай тусламжийн эмч Ж.Лхагвацэцэг нарыг “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  358370
энэ жил  80085
энэ сар  4726
энэ долоо хоног  1894
Өнөөдөр  56