Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олон баярын хурлаа ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж, бусад албаны хүмүүс оролцож мэндчилгээ дэвшүүлж, салбартаа манлайлан ажиллаж, хамт олноо үлгэрлэн түүчээлж буй шилдэг эмч, мэргэжилтнүүдэд шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж буй нийт эмч, мэргэжилтнүүддээ Олон улсын эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, ажил үйлсэд нь амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.