2026.03.31 11:48:49
  Б.Одончимэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА АСАН Д.ШИВААННҮРДЭВ АГСНЫ НЭРЭМЖИТ ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан онол, практикийн бага хурал амжилттай болж, эрүүл мэндийн салбарын судлаач, эмч мэргэжилтнүүдийн илтгэлүүдийг хэлэлцэн шилдгүүдээ шалгарууллаа. Тус бага хуралд эхний шатанд 100 гаруй судлаач 43 илтгэл ирүүлснээс 2-р шатанд 28 илтгэл шалгаран хэлэлцэгдсэн байна. 

Эмнэлзүйн чиглэлд:

 1-р байр: Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв “Урологийн дурангийн мэс заслын аргыг нэвтрүүлсний дараах үр дүн” (Д.Батцэнгэл, Н.Баярсайхан, Э.Хүдэрчулуун, Б.Ганзориг, Ө.Ганбаатар, Н.Чулуунзаяа, Ц.Намжилмаа)

2-р байр: “Алтернатив анагаах ухааны шинэлэг аргыг (Reiki энерги засал) орон нутагт нэвтрүүлэн зарим үр дүнг тооцсон нь” Я.Жаргал (ЭМГ-ын ХШҮМХ-ийн дарга, клиникийн профессор, хүүхдийн эмч)

3-р байр: “Эрчимт эмчилгээний тасагт шинээр нэвтрүүлсэн үргэлжилсэн бөөр орлуулах эмчилгээ (CRRT) ба завсарлагаат гемодиализ (IDH)-ийн харьцуулсан дүн” (Г.Болормаа, Т.Дамбадаржаа, Э.Сайнжаргал, Б.Жамъянчүлтэм, Д.Болормаа)

Бага хурлын үеэр зочин илтгэлээр БОЭТ-ийн эмгэг судлаач эмч Т.Мөнхбат “Эдийн шинжилгээгээр оношлогдсон гадна бэлэг эрхтний эпителиоид саркома” сэдвээр илтгэл танилцууллаа.

Оюунлаг судлаач эмч нартаа цаашдынх нь судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  327352
энэ жил  49067
энэ сар  73
энэ долоо хоног  886
Өнөөдөр  73