Өвөрхангай аймгийн Ахмадын хорооноос зохион байгуулсан Арвайхээр сумын ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, орон нутгийн ахмадын байгууллагуудын 2026 оны бодлого, чиглэлийг тодорхойлох зөвлөлдөх уулзалтын үеэр 2025 оны “Аймгийн Тэргүүний ахмадын зөвлөл”-өөр шалгарсан БОЭТ-ийн дэргэдэх “Түшээ таац” ахмадын зөвлөл тэргүүн туршлагаасаа хуваалцаж, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа.
Мөн БОЭТ-ийн захиргаанаас ахмадуудаа дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, оролцогчдод мэдээлэл өгсөн юм.
Тус арга хэмжээнд аймгийн Ахмадын хороо, Арвайхээр сум болон бусад сумдын ахмадын хороодын тэргүүлэгч 60 гаруй ахмад оролцож, харилцан туршлага солилцлоо.