2026.05.13 16:51:40
  Б.Одончимэг

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан  сувилагч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүд баярын арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Баярын хурлын  арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.Ундрах, Эрүүл мэндийн газрын дарга Н.Оюунтуяа бусад албаны хүмүүс оролцож мэндчилгээ дэвшүүлж, салбартаа манлайлан ажиллаж, хамт олноо үлгэрлэн түүчээлж буй шилдэг сувилагч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй нийт сувилагч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, ажил үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2026 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  399249
энэ жил  120964
энэ сар  4681
энэ долоо хоног  2177
Өнөөдөр  290