2026.05.13 16:34:29
  Б.Одончимэг

АНХНЫ СУВИЛАХУЙН ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН СУВИЛАГЧ П.МЯГМАРСҮРЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

БОЭТ-ийн Сувилахуйн албанаас анхны зөвлөх зэрэгтэй сувилагч төрөн гарсантай холбогдуулан Гемодиализын сувилагч П.Мягмарсүрэнд хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр сувилагч нараас анхлан “Зөвлөх зэрэг”-ийг амжилттай хамгаалж, байгууллагынхаа түүхэнд шинэ хуудсыг нээж байна.

Мөн тус төвийн захирал Г.Дашжанцан анхдагч болсон сувилагчаа үнэлэн, нэг сарын үндсэн цалингаар урамшууллаа.

БОЭТ-ийн түүхэнд эмнэлгийн мэргэжилтнээс анх 2022 онд эх баригч О.Дэжидмаа “Эх барихуйн зөвлөх зэрэг”-ийг хамгаалж байсан бол сувилагч нараас анхны зөвлөх зэргийг П.Мягмарсүрэн хамгаалсан нь онцлох үйл явдал боллоо.

Салбартаа манлайлан ажиллаж, мэдлэг ур чадвараа ахиулан, хамт олондоо үлгэр дуурайлал үзүүлж буй П.Мягмарсүрэнд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2026 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  399249
энэ жил  120964
энэ сар  4681
энэ долоо хоног  2177
Өнөөдөр  290