2026.05.13 18:55:27
  Б.Одончимэг

АХМАД НАСТАН Ц.ПҮРЭВСҮРЭНГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЛДРЫГ ТЭМДЭГЛЭН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын сувилагч нарын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус төвийн хамгийн өндөр настан эмнэлгийн мэргэжилтэн рентген техникч Ц.Пүрэвсүрэнгийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэн, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Ахмад мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэнгийн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэл, хийж бүтээсэн ажил үйлсийг олон нийтэд таниулан сурталчлах, хөдөлмөрийн гавьяаг нь алдаршуулан хүндэтгэл үзүүлэх, залуу үеийнхэнд үлгэр дууриал үзүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг БОЭТ-ийн захиргаа, Ахмадын хороо, Сувилахуйн алба, Дүрс оношилгооны тасаг,  гэр бүл хамтран зохион байгуулсан юм.

Арга хэмжээний үеэр хамт олон нь ахмад мэргэжилтнийхээ хөдөлмөр бүтээлийг дурсан хүндэтгэл үзүүлж, ажил амьдралын туршлагаас нь хуваалцан, халуун дурсамж өрнүүллээ.

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  346172
энэ жил  67887
энэ сар  5426
энэ долоо хоног  1542
Өнөөдөр  844