2023.03.03 12:31:54
  Д.Баярсайхан

БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасаг, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦИЙГ ОЙЛГОЁ” 1 сарын аяныг эхлүүлж байна

Тус аяны хүрээнд “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүд мэнд, сэтгэл зүйн талаас илрэх хариу урвал ба хүүхдийн сэтгэцийн эмгэг” сэдэвт 4 өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд ЕБС, Политехник коллежийн нийгмийн ажилтан, эмч, эрүүл мэндийн багш нар хамрагдаж, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны үнэлгээ, оношилгоо хийх, зөвлөгөө, мэдээлэл өгөх арга зүйд амжилттай суралцлаа.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  88899
энэ жил  55414
энэ сар  1866
энэ долоо хоног  1676
Өнөөдөр  191