2025 оны 5-р сарын 12-ны өдөр бол Английн иргэн, "Дэнлүү барьсан эмэгтэй" хэмээн алдаршсан, сувилахуйн ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр бөгөөд дэлхий нийтээрээ “Олон улсын сувилагчдын баярын өдөр” болгон тэмдэглэдэг онцгой өдөр юм. Энэ өдөр нь дэлхий нийтээр сувилахуйн мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийг алдаршуулан тэмдэглэдэг уламжлалтай.
Тус баярын хүрээнд, 2025 оны 5-р сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн сувилагч болон бусад эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд гар бөмбөг, дартсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Спортын тэмцээнд идэвхтэй оролцсон нийт сувилагчид болон эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье!
1-р байр – Өлзийсайхан ахлагчтай 3-р баг
2-р байр – Цэрэнтогтох ахлагчтай 8-р баг
3-р байр – Мөнгөнсүх ахлагчтай 2-р баг
1-р байр – Мөнх-Оргил ахлагчтай 9-р баг
2-р байр – Баянбаатар ахлагчтай 12-р баг
3-р байр – Нямсүрэн ахлагчтай 6-р баг