Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж албан хаагчдын хүүхдүүдэд 2 насны ангиллаар сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа. Бага ангийн /1-6-р анги/ хүүхдүүдэд “Бага насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, дэлгэцийн хамаарлыг багасгах нь”, Ахлах ангийн /7-12-р анги/хүүхдүүдэд “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжил” сэдвүүдээр тус төвийн сэтгэл зүйч Б.Чимэддолгор сургалт орж, Сувилахуйн гардан үйлдлийн арга зүйч Ш.Будбадам Өсвөр үеийн кабинетын үйл ажиллагааны талаар танилцуулав.