2025.10.09 11:28:02
  Б.Ариунзаяа

"Ахмадын баяр"-ын өдрийг тохиолдуулан гурван үеийн уулзалтыг зохион байгууллаа.

2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр БОЭТ-ийн захирал Г. Дашжанцан, БОЭТ-ийн дэргэдэх ахмадын хорооны дарга Ч. Эрдэнэтуяа нар Олон улсын ахмадын баярыг нээж, нээлтийн ёслолын үйл ажиллагааг ёслол төгөлдөр эхлүүллээ.

Баярын хүрээнд “Гурван үеийн ахмадуудын дурсамж, ярилцлага” өрнөж, ахмад үеийн төлөөлөл залуу эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад үнэтэй зөвлөгөө, сургамж, урам зориг өглөө.

Ярилцлагад дараах нэр хүндтэй ахмадууд оролцов:

Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, Өвөрхангай аймгийн алдартан Л. Нямсүрэн

Монгол Улсын Хүний гавьяат эмч Д. Буниамаа

Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй сувилагч Ш. Мөнхцэцэг

Мөн энэ өдөр БОЭТ-ийн 100 жилийн ойн номонд санал, хүсэлт авах панел хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, байгууллагын түүхэн хөгжил, ололт амжилтаа дүгнэх, цаашдын зорилтоо тодорхойлох чухал үе шат боллоо.

2025 оны 10 сарын 02 өдөр      98   ахмадуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  232297
энэ жил  113846
энэ сар  11206
энэ долоо хоног  4481
Өнөөдөр  320