2023.03.03 12:52:50
  Д.Баярсайхан

БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 оны 05 сарын 06-ны өдөр хуралдлаа.

БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 оны 05 сарын 06-ны өдөр хуралдаж БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өмчлөгчийг төлөөлөх гишүүд:

  • ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтсийн дарга П.Оюунцэцэг
  • Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн П.Бат-Эрдэнэ
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь даатгалын хэлтсийн дарга А.Эрдэнэтунгалаг

Эмнэлгийн хамт олны төлөөлөл:

  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эмгэг судлалын тасгийн эрхлэгч Т.Мөнхбат
  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүний нөөцийн менежер Б.Одончимэг
  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн клиникийн сувилахуйн арга зүйч Т.Энхтуяа

Олон нийтийг төлөөлөх гишүүд

  • Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын төлөөлөл Л.Төмөртогоо /Эх нутгийн хөгжил ТББ/
  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл Б.Энхцогт /Өвөрхангай аймгийн Улайн загалмайн хороо/
  • Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл Т.Адъяатөмөр /Эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэлийн холбоо/

Тус хуралдаанаар ТУЗ-ийн даргаа сонгон, гишүүдийн бүрэн эрхийн хугацааг тогтоож цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

БОЭТ-ийн Төлөөлөл удирдах зөвлөлийн даргаар гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэн  ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтсийн дарга П.Оюунцэцэг сонгогдлоо.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  88845
энэ жил  55360
энэ сар  1812
энэ долоо хоног  1622
Өнөөдөр  137