2023.03.03 14:13:23
  Д.Баярсайхан

“Алтан намар” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Эмч ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Хувиараа аж ахуй эрхлэгч ажиллагсадаа байгууллага хамт олноороо дэмжиж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, сурталчилах зорилгоор “Алтан намар” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Тус үзэсгэлэн худалдаагаар хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах, даршилах зөвлөгөө, эрүүл зөв хооллолтын зөвлөгөөг Эм зүй хоол эмчилгээний албаны ахлах тогооч Т.Хонгорзул, хоолны технологич Ц.Нармандах

Мод бут, хүнсний ногоог тариалах зөвлөгөөг Поликлиникийн албаны цахим бүртгэгч Т.Болорчимэг нар өгсөн.Үзэсгэлэн худалдаанд Халдвараас сэргийлэх хяналтын алба, Сүрьеэ, Халдварт, Мэс заслын клиник, Хавдар хөнгөвчлөх эмчилгээ, Яаралтай тусламж, Лабораторийн тасаг, Хүүхдийн клиник, Дүрс оношилгооны алба, Эм зүй хоол эмчилгээний алба, Поликлиникийн алба, Хүний нөөц сургалт хөгжлийн алба, Захирлын ажлын алба зэрэг тасаг нэгжийн ажилтан 14 аж ахуй,бичил бизнес эрхлэгч эмч, мэргэжилтэн, ажиллагсад хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал, жимс жимсгэнийн төрлөөр оролцлоо.

Тус арга хэмжээнд 200 гаруй эмч, ажиллагсад хамрагдаж мэргэжил нэгт хамт олноо дэмжиж үйлчлүүллээ.Байгууллагын дотоод Экспо худалдааг жил бүр уламжлал болгох, “Цагаан сар” үзэсгэлэн зохион байгуулах санал эмч мэргэжилтнүүд гаргасан байна .Мөн Боэтөвийн хэмжээнд анх удаа ” Алтан намар” үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулсан Сургалт хүний нөөц хөгжлийн албаны мэргэжилтнүүдэд халуун талархалаа дэвшүүлж байлаа.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  108872
энэ жил  75387
энэ сар  4118
энэ долоо хоног  849
Өнөөдөр  195