2026.05.20 09:11:08
  Б.Ариунзаяа

Tooluur.mn Өвөрхангай аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийг дэмжин ажиллалаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Tooluur.mn хамт олноос БОЭТ-д өндөр хэмжигчтэй биеийн электрон жин хандивлалаа. 

Тус электрон жин нь иргэдийн биеийн жин болон өндрийг түргэн шуурхай, тодорхойлох боломжтой бөгөөд өдөр тутмын үзлэг,  оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаанд ашиглагдах юм. 

Өндөр хэмжигчтэй биеийн электрон жин хандивласан Tooluur.mn хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  349166
энэ жил  70881
энэ сар  8420
энэ долоо хоног  942
Өнөөдөр  317