Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ныдоктор, Клиникийн профессор, ЭНЭҮТ-ийн дэд захирал У.Цэвэгмид, салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор, профессор, хүний гавъяат эмч, зөвлөх зэргийн эмч, АШУИС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш Б.Баясгалантай, Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүлэх зэргийн эмч, ЭХЭМҮТ-ийн эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн эрхлэгч Ж.Сарантунгалаг, Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Клиникийн профессор,хүний гавъяат эмч, зөвлөх зэргийн эмч Б.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг 9 дүгээр сарын 15-16 ны өдрүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Мэргэжлийн багиийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор, Клиникийн профессор, ЭНЭҮТ-ийн дэд захирал У.Цэвэгмид ахлан ажиллав.
Багийн гишүүд төвийн төрөх тасаг, нярайн тасаг, хүүхдийн тасгийн нийт эмч, эх баригч нарыг хамруулан БОЭТ-ийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах,бүтэц зохион байгуулалтад үнэлгээ өгөх, эмнэлгийн мэргэжилтний сэтгэл ханамжийг үнэлэхийн зэрэгцээ, 2022 оны эхний хагас жилд бүртгэгдсэн перинаталь эндэгдлийн талаарх эмгэг анатомийн хуралд оролцов. Мэргэжлийн баг тус төвийн төрөх тасаг, нярайн тасаг, хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт сургалт зохион байгуулж цаашид тусламж үйлчилгээнд анхаарч ажиллах асуудлаар зөвлөгөө өгч ажиллалаа. Эмнэлгийн удирдлагаас БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд ЭМЯ- ны мэргэжлийн салбар зөвлөлийг ирүүлж ажиллуулах дэмжлэг хүссэн хүсэлтийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл хамтран ажиллалаа.