2023.03.03 14:21:03
  Д.Баярсайхан

ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ-ХАМТДАА АЛХЪЯ САРЫН АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Байгууллагын ажилчдын дотоод уур амьсгалыг сайжруулах, хувь хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн байдлыг бэхжүүлэх, ажлын байрны стрессийг бууруулах, ажилчдын гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ-ХАМТДАА АЛХАЯ сарын аянг зарлаж аяны хүрээнд:

  • Сэтгэл зүйн боловсрол олгох сургалт зохион байгуулж сургалтад 236 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож
  • Ажилчдын “Гэр бүлийн бахархалын өдөр”-өөр эмч, сувилагч, ажилчдын ар гэрийнхэнтэй уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын заваарчилгаа өгч, гэр бүлийн гишүүнийхээ ажил, мэргэжилтэй танилцаж, эмнэлгийн тасаг нэгжээр тойрч үйл ажиллагаатай танилцаж,
  • Аж ахуйн ажилчдын “Дурсамж хөглөсөн өдрүүд” контент бэлтгэн хүргэж,
  • “Миний мэргэжлийн үнэ цэнэ” сэдэвт тасаг албадуудын дунд ханын сонингийн уралдаан зохион байгуулж
  • Ажилчдын алжаал тайлах ажлын хүрээнд ажлын бус цагаар ажилчдыг цэнгээнт бүжиг зэргийг зохион байгуулж ажиллаа.

Аяны хүрээнд хамт олноороо идэвх санаачлагатай оролцож эерэг хандлагыг бүтээлцэж байгууллага хамт олноо манлайлан оролцсон Нэгдсэн лабораторийн тасаг, Чих хамар хоолой эрүү нүүр нүдний мэс заслын тасаг, Дүрс оношилгоо албаны хамт олонд баяр хүргэе.

ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ-ХАМТДАА АЛХАЦГААЯ


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  108883
энэ жил  75398
энэ сар  4129
энэ долоо хоног  860
Өнөөдөр  206