2023.03.03 14:27:07
  Д.Баярсайхан

Өвөрхангай аймаг дахь БОЭТөв нь нярайн судлалын тасгийг шинээр байгууллаа.

Нярайн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх, прениталь эндэгдлийг бууруулах зорилгоор Нярай судлалын тасгийг мэргэшсэн 3 эмч, 11 сувилагч нарын бүрэлдэхүүнтэй, эмгэг нярайн 14 ортой шинээр зохион байгууллаа. Нярай судлалын тасгийг тусд нь гаргаж зохион байгуулснаар нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар сайжирч, нярайн амьдрах чадвар, эрүүл бойжих үндэс болно.

Тус тасгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв, БОЭТ-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Г.Дашжанцан, Хүний гавьяат эмч Ч.Банзар, Хүний гавьяат эмч Д.Буниамаа болон ЭМГ, БОЭТ-ийн удирдлагууд оролцлоо.

ЭМГ, МЭИК, Эм холбоо, Сидармед эмнэлэг, Энхийн чимэг эмийн сан, Сансар худалдааны төв, Ази Фарм, Андууд худалдааны төв, Хувиараа бизнес эрхлэгч Батболд, БОЭТ-ийн тасаг албадууд тус тасгийг шинээр байгуулагдаж буйтай холбоотой эмнэлгийн тоног төхөөрөмж болон шаардлагатай компьютер техник хэрэгсэл, ширээ сандал зэргийг хандивлалаа.

Хандив өргөсөн байгууллага хамт олонд талархал илэрхийлье.

Энхрий бяцхан үрс нь эрүүл энх айл бүхэн аз жаргалаар дүүрэн байх болтугай.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  109025
энэ жил  75540
энэ сар  4271
энэ долоо хоног  1002
Өнөөдөр  348